YSC XI-р сарын дадлагажигчид

YSC XI-р сарын дадлагажигчид

YSC XI-р сарын дадлагажигчид

  • Оюунбилиг Нэргүй

  • 1 minute read

М.чингүүн

“Монгол Экологи Төвд дадлага хийх явцад би багийн хамтын ажиллагаа болон харилцааны чухлыг ойлгож судалгаа, мэдээлэл боловсруулан танилцуулах ур чадвараа хөгжүүлж, шинэ хүмүүстэй танилцан баг хамт олон ямар байх ёстойг мэдэрсэн. Оффисын дулаан уур амьсгалыг бүрдүүлж байгаа, Монгол Экологи Төвийг Улаанбаатар дахь нэгэн гэгээн ‘sanctuary’ мэт санагдуулахад хувь нэмрээ оруулдаг бүх хүмүүс хамгийн, хамгийн гоё.

С.Мичидмаа

“Энэ дадлага надад багийн ажиллагааны ашиг тусыг мэдрүүлж, өөртөө итгэлтэй, бүтээлч, илүү зоригтой болох замыг зааж өгсөн гэж бодож байна. Хуримтлуулсан туршлага маань ирээдүйн алхмуудад минь томоохон хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.”

Н.Чингүүнэ

“Энэхүү дадлага нь миний хувьд мэргэжлийн чиглэлээ илүү тодорхойлж гүнзгий ойлголттой болоход тусалсан. Цаашид байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж шинэ мэдлэг эзэмшихийг зорьж байна.“

Б.Анужин

“Өөрийнхөө үеийнхээ хүүхдүүдтэй хамтраад багаар маш олон янзын даалгавруудыг биелүүлж үзлээ. Хамт ажилласан хүүхдүүдээсээ маш их юм сурч авлаа. Оффис маань ажиллахад таатай тухтай байсан болохоор хийх ажлуудаа ч гэсэн хурдан, үр дүнтэй гүйцэтгэсэн гэж бодож байна. Авсан даалгаврууд бүгд их сонирхолтой бас сургамжтай байсан. ”