YSC X-р сарын дадлагажигчид

YSC X-р сарын дадлагажигчид

YSC X-р сарын дадлагажигчид

  • Оюунбилиг Нэргүй

  • 2 minute read

Б.Билгүүн

“Ажил нь гүйцэтгэх дуусгах даалгавар биш харин түүнээсээ суралцаж аз жаргалтайгаар хийх боломжтой болохыг ойлгосон. Надад огт тулгарч байгаагүй сорилтууд шинэ ур чадваруудыг шаардаж өөрийгөө хөгжүүлэх үнэлж баршгүй туршлага болсонд их талархаж байна.”

Ч.Чойжилсүрэн

“Өмнө нь ямар нэгэн байгууллагад дадлага хийж байгаагүй учир ажлын орчин, багийн ажиллагаа хэрхэн өрнөдөг талаар тодорхой төсөөлөл, баримжаагүй байсан. Гэвч ажиллах орчин, хамт ажилласан хүүхдүүдийн эерэг хандлага, тус дэм миний төсөөлөл, хүлээлтээс хамаагүй илүү байсныг хуваалцахад таатай байна.“

Ц.Чойдулам

“Миний хувьд 2024 оны хамгийн бүтээлч сар энэхүү дадлага хийсэн хугацаа гэж сэтгэл хангалуун хэлнэ. Долоо хоног бүрийн даалгаврууд ямар шинэ чадвар, шинэлэг санааг сорих бол гэсэн хүлээлт маш их үүсгэж байсан нь дадлагадаа өглөө бүр догдолж ирэх шалтгааны нэг болж байсан.”

Т.Энгүүн

“Өмнө нь нэг удаа өргөдлөө явуулаад тэнцээгүй хэдий ч энэ 10-р сарын дадлагажигчаар сонгогдож ажилласандаа баяртай байна. Хамгийн гол нь дадлага хийснээрээ сайн чаддаггүй байсан ур чадвараа хөгжүүлж, мэдлэг мэдээллээ тэлэн багийн хүүхдүүдээсээ суралцаж өөртөө нэгэн сорилт, шинэчлэлийг хийж чадсан. ”

А.Эгэлзаяа

“Өгсөн ажил бүрээс мэдлэг олж авч олон туршлагатай болж бас өөрийнхөө сонирхдог бичлэг засах зэрэг чадвараа асар их нэмэгдүүлсэндээ баяртай байна. Оффис үнэхээр тухтай ажлын бүтээмжинд их нөлөөлсөн. ”

Д.Энхчимэг

“Ажлын өдрүүдээр оффис дээр тогтмол очих нь үр бүтээмжийг минь нэмэгдүүлж, тав тухтай орчинд ажиллах нь хэр чухал гэдгийг ойлгосон, мөн Миний сонирхдог дизайны чиглэлээрээ илүү их зүйл хийж үзэн өөрийнхөө ур чадваруудыг нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн давуу болон сул талуудыг нээсэн юм.”

П.Эмүжин

“Тав тухтай оффистой, Гал тогоо маш гоё. Дадлагын хугацаанд багаар ажиллаж шинэ хүрээлэл үүсгэх, бусадтай ажиллаж сурах, өөрийн давуу болон сул талаа олж мэдэх, хариуцлагатай болох зэрэг давуу талуудыг мэдэрлээ. ”

Б.Маргад

“Сарын хугацаанд маш олон зүйлсийг сурсан албан газарт ажиллах ёс зүйгээс авхуулаад өгсөн даалгаврыг багын хүмүүстэйгээ зөв хуваарилж хийх, шинэ даалгавар дээр ажиллах болгондоо өөр зүйлс сурах гээд л, сүүлд подкаст хүртэл хийж үзсэн. ”