Ш.Үлэмжнаран
“Дадлага эхлэхийн өмнө хурал дээр бусадтай мэндлэх соёл болон оффис дээр баримтлах дүрэм танилцуулсан нь их таалагдсан. Мөн ойролцоо насны сурагчдыг нэг баг болгон хуваасан нь цаашдын ажлаа хийх явцад хоорондоо дотно найзууд болоход тусалсан. YSC-ийн ах эгч нар үнэхээр найрсаг, хөгжилтэй хүмүүс байсан нь ажлын орчныг илүү тухтай болгосон.”
Б.Анужин Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, 12-р анги
“Дадлагынхаа хугацаанд өөртөө би хэд, хэдэн дүгнэлтүүдийг хийж амжсан юм. Тэр дундаа оффист ажиллах соёл нь хүний ажиллах хүсэлд хэр нөлөөлдгийг, ажилдаа үнэхээр хайртай байвал хэдэн цагаар ч хамаагүй сууж ажиллах нь хэвийн үзэгдэл гэдгийг, бичих чадвараа хөгжүүлэх хэрэгтэйгээ, багийн ажиллагаа хэр чухал гэдгийг гүн мэдэрсэн. Эцэст нь дүгнэхэд энэхүү сарын дадлагын хөтөлбөр нь залуус бидний алдаж болохооргүй алтан боломж байжээ. “
Г.Марал-Эрдэнэ Шинэ Зуун Билэг Олон Улсын сургууль, 10-р анги
“Миний хувьд хэзээ ч өргөдлөө явуулсандаа харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Хамтдаа дадлага хийсэн найзууд, эгч нар, байгууллагын хамт олон маань намайг нэг ч удаа ганцаардсан мэдрэмж өгсөнгүй, оффис дээрээ ирсэн өдөр бүртээ шинэ зүйлсийг, хүнтэй яаж харилцах, оффисын орчинд хэрхэн биеэ зөв авч явах, цагийн менежмент гээд тоочоод байвал маш урт болох мэдлэгүүдийг өөртөө хуримтлууллаа.”
Б.Саруулзаяа Шинэ Монгол сургууль, 10-р анги
“Энэхүү дадлага ажил нь надад зөвхөн мэргэжлийн ур чадвар төдийгүй хувь хүний хувьд ч ихийг өгсөн үнэ цэнтэй туршлага байлаа. Оффисын ажлын орчинд ажиллаж сурсан, хичээлийн хажуугаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, төлөвлөх чадвар эзэмшсэн нь миний цаашдын сурлага, ажилд үнэтэй хөрөнгө оруулалт болж чадсан.”
Д.Ивээл 30-р сургууль, 9-р анги
“Олон шинэ зүйлийг сурч, илтгэл тавих болгоныхоо араас сонссон сэтгэгдлээ авч илүү сайжирч, мундаг хүүхдүүдтэй баг болж олон даалгавар амжилттай биелүүллээ. Ирээдүйн ажлын хамт олон маань энд байгаа хүмүүс шиг тайван, дулаахан байгаасай. Анхны минь дадлага болж олон зүйл заасанд баярлалаа.”
Мишээл СУИС, 1-р курс
“Хүрээлэл оффисын дулаан уур амьсгал дахин өөрийгөө сорьж шинэ зүйлсэд суралцсан явдал үнэхээр гоё.“
Б.Мөнгөнцэцэг Завсар жил
“Их үр бүтээлтэй хугацааг өнгөрөөсөн санагдаж байгаа. Өмнө подкаст хийж бичлэг эдитлэж байгаагүй тул шинэ зүйл туршин сурах нь сонирхолтой ба хэрэгтэй байлаа. Ирэхдээ мэндэлж явахдаа баяртай гэж хэлэх нь зүй ёстой ба өөдрөг мэдрэмж төрүүлсэн. Хамт олон их эелдэг, найрсаг, тустай байсанд би баярладаг.”
Д.Ивээл Шинэ Монгол сургууль, 10-р анги
“Энэхүү дадлага ажил нь надад зөвхөн мэргэжлийн ур чадвар төдийгүй хувь хүний хувьд ч ихийг өгсөн үнэ цэнтэй туршлага байлаа. Оффисын ажлын орчинд ажиллаж сурсан, хичээлийн хажуугаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, төлөвлөх чадвар эзэмшсэн нь миний цаашдын сурлага, ажилд үнэтэй хөрөнгө оруулалт болж чадсан.”