БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ИХ ХУРАЛДАЙН ЦАГ ИРЛЭЭ!
Улаанбаатар хот 11-р сарын 29,30 12-р сарын 01

Монгол Экологи Төв НҮТББ-аас Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлдэг “YSC” буюу “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” хөтөлбөрийн хүрээнд Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “TEEN ХУРАЛДАЙ 2025” Байгальд ээлтэй залуусын чуулга уулзалтын оролцогчдыг сонгон шалгаруулах өргөдөл намрын адаг сард ийнхүү нээгдлээ.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг чуулга уулзалтад өнгөрсөн хугацаанд өөрсдийн аймаг, дүүргийг төлөөлөн нийт 210 оролцогч, 40 орчим сайн дурын залуус оролцсон бөгөөд бид дараагийн байгальд ээлтэй залуусыг сонгон шалгаруулахад бэлэн боллоо.
image

0

Days
:

0

Hours
:

0

Minutes
:

0

Seconds
image
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос өөрсдийн овог аймаг, ястан, үүх түүх, угсаа гарлаа төлөөлөх эх орны ирээдүй болсон өсвөр насны залуус байгаль орчин, өв соёл, дижитал орчинд тулгарч буй асуудлаа тодорхойлон, бодит шийдэл боловсруулж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэх орон зай бол “TEEN ХУРАЛДАЙ” байгальд ээлтэй залуусын чуулган юм. Их Эзэн Чингис хаанаас улбаалж хааны алтан ураг, овог, аймгуудын ноёд түшмэд чуулан улс орны нэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хууль зүйн үндсийг бататган бэхжүүлдэг Их Хуралдайгаас сэдэвлэн тус байгальд ээлтэй залуусын чуулганыг “TEEN ХУРАЛДАЙ” хэмээн нэрлэсэн билээ.

Чуулганд оролцсоноор

  • Эх орныхоо байгалийг таньж мэдэх

  • Өв соёл, түүхийн талаарх мэдлэгээ тэлэх

    • Манлайлагчдын илтгэлийг сонсох

  • Багаар хамтран ажиллах

  • Өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх

  • Үеийн нөхдөөсөө суралцах

    • Дижитал ур чадварт суралцах

Өргөдөл нь дараах үндсэн 5 хэсэгтэй

  • Хувийн мэдээлэл

  • Туршлага

  • Тохиолдол шинжлэх

  • Нээлттэй асуулт

  • Бичлэг

Анхаараарай

Өргөдөл хүлээн авах холбоос 11 дүгээр сарын 10-ны 23:45 цагт хаагдах болно. (Улаанбаатар хотын цагаар) Өргөдлийг зөвхөн холбоосоор нэвтэрч илгээх ба имэйл хаяг, бусад хэлбэрээр болон хоцорч илгээсэн тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу. Өргөдлөө илгээж буй байгальд ээлтэй залуу манлайлагч танд амжилт хүсье. Тун удахгүй уулзах өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэл, түүх

Хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэл, түүх

2024 он
2023 он
2022 он
Холбоо Барих
+ (976) 7010 0826
Байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж, Далай Тауэр, 502, 504 тоот, Монгол Экологи Төв
Ш/Х-682, Улаанбаатар-14220
Цахим хуудас
"Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус" хөтөлбөр © 2025 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.