YSC V-р сарын дадлагажигчид

YSC V-р сарын дадлагажигчид

YSC V-р сарын дадлагажигчид

  • Оюунбилиг Нэргүй

  • 1 minute read

Н.Оюунбилиг

“Дадлага хийх нэг сарын хугацаанд миний хувьд олон сонирхолтой зүйлсийг туршиж үзэх болон шинэ хүрээлэлд нэгдэх боломж болсонд тун баяртай байгаа. Бусад дадлагын хөтөлбөрүүдээс ялгаатай нь илүү оффис ажлын хэв маягтай, ТББ-ын онцлог чанаруудыг дадлагажигчдад харуулсан юм шиг санагдсан.”

Б.Цэлмэг

“Хэрвээ би энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол өдийд сурсан бүх зүйлээ мэдээгүй, чаддаггүй байх байсан. Үүгээрээ би олон туршлага хуримтлуулж чадсан болохоор дадлага хийсэндээ маш баяртай сэтгэл хангалуун байгаа. Мөн оффисын хэв маягт ажиллаж сурсан маань ч чухал санагдсан. “

М.Мөнгөлжин

“Оффис маань тухтай бөгөөд ажилчдынхаа хэрэгцээт зүйлсийг бүгдийг нь хангаж өгсөн нь маш таалагдсан бөгөөд Монголд түгсэн уламжлалт оффисоос өөр байж чадсан. Дадлагажигчдынхаа ур чадварыг хөгжүүлж, тав тухыг хангаж, ажиллалуулсан найрсаг та бүхэндээ баярлалаа.”

У.Ану-үжин

“Дадлага хийх хугацаандаа албан байгууллагад ажиллах талаар төсөөлөлтэй болж ирээдүйн мэргэжил сонголтод минь чухал нөлөө үзүүллээ. Мөн зарим талаараа нүдийг минь нээж, харах өнцгийг минь өөрчилсөн 1 сар байлаа. ”