C.Маралмаа
“Би 3-р сарын Монгол Экологи төвийн дадлагын хөтөлбөрт хамрагдсан. Анх үүдээр орж ирэхээс эхлээд л үнэхээр дулаахан, найрсаг яг л ГЭР шиг газар хүлээн авсан. Энэ цагаас л маш олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн дадлага маань эхэлсэн ба уг хугацаанд олны газар биеэ хэрхэн авч явах, бусадтай хэрхэн багаар ажиллах, хэн нэгний өмнө болон өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх, хүнээс зөвлөгөө авч, өгөх гэх мэт амьдралын ажлын байрны ур чадваруудыг сураад зогсохгүй тус байгууллагынхаа чиглэлээр буюу БАЙГАЛЬ ОРЧНЫ талаар хэрхэн бид байгальтайгаа харьцах ёстой, байгаль хамгаалагчид гэж хэн болох, тусгай хамгаалалттай газруудын талаар гээд маш олон шинэ зүйлсийг таньж мэдсэн. Түүнчлэн үүн дундаас биднийг хариуцан ажилласан БУЯНЖАРГАЛ эгч маань ямар ч асуудал тулгараад очиход маш оновчтойгоор чиглүүлж өгдөг нь, мөн даалгавар болгоныг илтгэлийг хамт дадлагажигч найзуудынхаа өмнө тавьж санал хүсэлтийг нь сонсож засах ёстой болон сайн байгаа зүйлээ сонсдог байсан нь өмнөх өөрөөсөө 1 шатаар ахихад нөлөөлсөн гэж бодож байгаа ба өөрийнхөө нэгэн шинэ талуудыг таньж мэдэхэд тусалсан. Эцэст нь МОНГОЛ ЭКОЛОГИ төвд дадлага хийсэн нь миний амьдралын хамгийн дурсамжтай, олон зүйл ойлгосон цаг мөчүүдийн нэг байлаа, баярлалаа MEC.”
Х.Номин-эрдэнэ
“Байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр “Монгол Экологи Төв”-өөс хэрэгжүүлдэг төслийн зорилго, үнэ цэнийг мэдэрсэн нэг сар болж өнгөрлөө. Дадлагын хугацаанд судалгаа, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлж, ажлын байрны соёлд суралцсан. Өмнө нь аливаа ажлыг ганцаараа дуусгахыг илүүд үздэг байсан бол, дадлагын дараа багаар хамтран ажиллах нь гишүүдийн уур амьсгал, ажлын бүтээмж, чанарт маш их эерэг нөлөөтэй болохыг ойлгосон. Мөн өөрийн хэзээд, үргэлж нээлттэй, халуун дотно “гэр бүл” шиг хамт олныг олсон гэж бодож байгаа. Чадварлаг, эерэг, дулаахан уур амьсгалтай хүмүүсийн зөвлөгөө, чиглүүлэг дор ажилласандаа сэтгэл хангалуун байна.”
Т.Шүрэн-эрдэнэ
“Өмнө орж үзээгүй хүрээлэл дунд орж, өөр юм хийж үзэхийг хүссэн бөгөөд илүү сайжруулахыг хүссэн ур чадварыг маань хөгжүүлж мэдлэг олоход маань илүү их түлхэц үзүүлж чадсан.”
Б.Энхжин
“Миний хувьд дадлагын сэтгэгдэл их өндөр орж ирсэн. Учир нь гэвэл анхны удаагийн маань дадлага байсан болохоор надад их олон зүйлс сурч мэдүүлэх байх гэсэн бодлоор орж ирсэн. Одоо тайлангаа бичээд сууж байх үеэсээ харвал миний анх орохдоо төсөөлж байсан сэтгэгдэлд хангалттай бүр давуулан хүрсэн тийм гайхалтай байлаа. Олон зүйлс сурч тэр ялангуяа маш олон зүйлс дээр өөрийгөө сайжрах хэрэгтэйг мэдэрсэн нэг сар байлаа. ”