"YOUTH POWER” чуулган НЕБ-ын 29 дүгээр тусгай сургуульд амжилттай зохион байгуулагдлаа

"YOUTH POWER” чуулган НЕБ-ын 29 дүгээр тусгай сургуульд амжилттай зохион байгуулагдлаа

"YOUTH POWER” чуулган НЕБ-ын 29 дүгээр тусгай сургуульд амжилттай зохион байгуулагдлаа

  • Buyanjargal Achit

  • 2 minute read

Байгальд ээлтэй, нийгэмд оролцоотой, хариуцлагатай иргэн бэлтгэх зорилготой “Залуусын хүч” чуулган НЕБ-ын 29 дүгээр тусгай сургуульд тавдугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд 29 дүгээр сургуулийн ахлах ангийн 62 сурагч оролцсон бөгөөд бүхий л илтгэл, хэлэлцүүлэг дохионы хэлээр өрнөж, багаар хуваагдан ажиллаж, хүүхэд бүхэн үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлж байв. 

Оролцогчид чуулганы үр дүнд байгальд ээлтэй өдөр тутмын дадал хэвшлүүдийг сургуулийн орчинд хэрхэн хэрэгжүүлж болох тухай хэлэлцэж, хамгийн өндөр санал авсан агуулгыг тунхаг бичигт буулган сургуулийн нийгмийн ажилтан С.Сосорбурамд гардуулан өглөө.

image

Чуулганыг Баянхонгор аймгийн YOUTH POWER чуулганыг зохион байгуулагч С.Должинсүрэн, Teen Хуралдай чуулганы оролцогч, 29-р сургуулийн сурагч Д.Энхмэнд нар зохион байгуулав. Уг чуулган нь Ө.Должинсүрэнгийн зохион байгуулж буй 3 дахь чуулган юм. Тэрбээр өөрөө бие даан дохионы хэлд суралцаж, үеийн нөхдөө ижил тэгш боломжоор хангаж, нийгэмд оролцоотой байхад гүүр болж буй үлгэр жишээ залуу манлайлагч билээ. 

Байгаль орчин, мэргэжил сонголтын талаарх сэдвүүд хүүхдүүдэд маш шинэлэг байсан бөгөөд, чуулганд оролцогчдын дийлэнх нь мэргэжлээ аль хэдийн сонгож, ирээдүйгээ төлөвлөсөн байсан нь бахархам. “Тусгай сургуулийн сурагчдыг нийгмийн үйл ажиллагаанаас тусгаарлах бус харин оролцох боломжийг нь тэгш олгосноор өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бодит үйлдэл хийхэд түлхэц болдог” хэмээн зохион байгуулагч Д.Энхмэнд онцолсон юм.

image

image

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог юм.

“YOUTH POWER in 29th school” чуулганыг зохион байгуулах боломжоор хангаж, илтгэл хэлэлцүүлгийг дохионы хэлнээ хөрвүүлж, сурагчдаа дэмжиж ажилласан 29 дүгээр сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье!

Бид хамтдаа бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээж байна. 

image

image

image

image

image