Y Мэдээ: YSC хөтөлбөрийн ялагчид Европ тивийг зорилоо.

Y Мэдээ: YSC хөтөлбөрийн ялагчид Европ тивийг зорилоо.

Y Мэдээ: YSC хөтөлбөрийн ялагчид Европ тивийг зорилоо.

  • Buyanjargal Achit

  • 1 Apr 2025

  • 1 minute read

Монгол Экологи Төвөөс Европын Холбооны хамтын санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Залуучуудын Тогтвортой Хөгжлийн Корпус” (YSC) хөтөлбөрийн 2024 оны ялагчид тодорч, Европын Холбооны улсад аялах эрхийн эзэд болсон билээ. Эдгээр зургаан ялагч залуус Улаанбаатар хот, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Дундговь, Говь-Сүмбэр аймгуудаас хөтөлбөрийн үйл ажиллагаануудад бүтэн жилийн турш идэвх зүтгэлтэй, санаачилгатай оролцож, оршин буй газартаа, үе тэнгийнхэндээ нөлөөлж чадсан юм. 

Ийнхүү оролцогчид маань дөрөвдүгээр сарын 1-ний өглөө аян замдаа гарч, Европ тивийг зорилоо. Уг аяллын үеэр хөтөлбөрийн турш сурч мэдсэн зүйлсээ баталгаажуулж, дэлхий дахинаа хэрэгжиж буй жишгээс суралцаж, туршлага судлах юм.  

image

Ялагчид болох З. Анхзаяа, А. Золзаяа, Б. Мөнх-Уянга,  Б.Орхон, Т. Энгүүн нар Монгол Экологи Төвийн хөтөлбөрийн ажилчдын хамтаар Улаанбаатар хотоос хөдөлсөн бол ялагч О. Тэмүүлэн сурч боловсорч буй Итали улсаас хүрэлцэн очиж багтаа нэгдсэнээр хамтдаа аяллаа эхлүүлнэ.  

Аялал бол хүрэх цэг биш туулах адал явдал юм. Аялагчдын маань туулах зам дардан байж, уулзах хүн олон байх болтугай! Харин энэхүү бичвэрийг уншин суугаа YSC-чид минь, чи ч бас дараагийн ЯЛАГЧ-АЯЛАГЧ байж болох юм шүү.

image