Y Мэдээ: Зүүн бүсэд зохион байгуулагдсан анхдагч чуулган Сүхбаатар аймгийн "ЗАЛУУСЫН ХҮЧ"

Y Мэдээ: Зүүн бүсэд зохион байгуулагдсан анхдагч чуулган Сүхбаатар аймгийн "ЗАЛУУСЫН ХҮЧ"

Y Мэдээ: Зүүн бүсэд зохион байгуулагдсан анхдагч чуулган Сүхбаатар аймгийн "ЗАЛУУСЫН ХҮЧ"

  • Buyanjargal Achit

  • 3 Apr 2025

  • 2 minute read

“YOUTH POWER” буюу “ЗАЛУУСЫН ХҮЧ” чуулган гуравдугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” нэрийн дор зохион байгуулдаг. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо өрнөсөн уг чуулганд 13 сумын 81 манлайлагч залуус оролцож “Байгаль орчин: Биологийн олон янз байдал” сэдвийн хүрээнд хэлэлцжээ. Тухайлбал хялганат хээрийн цагаан зээр, халиун буга, саарал чоно, аргаль хонь, гангар хун зэрэг амьтад, шувуудад тулгамдаж буй асуудал, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудлыг дэвшүүлэн, хар зуд, төмөр зуд, уур амьсгалын өөрчлөлт, хээрийн түймэр зэрэг сэдвүүдээр дэлгэрүүлэн санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсан байна.

Ерөнхий зохион байгуулагчаар “Teen Хуралдай” чуулганы 2023, 2024 оны оролцогчид болох Б.Анужин, Б.Ихнөмөр, О.Одончимэг, Б.Энхсаруул нар ажилласан юм. Уг чуулган нь зүүн аймгуудын салхийг хагалсан бүс дундах анхдагч чуулган болсноороо онцлог. Нийт оролцогчид санал санаачилга, шийдлээ нэгтгэж, үндэсний босоо бичгээрээ тунхаг бичгээ буулган Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.Нямхүүд гардуулан өгчээ.

image

Чуулганыг Сүхбаатар аймгийн ХГБХХГ, ЗДТГ, Байгаль орчны газар, Баруун-Урт сумын ЗДТГ дэмжин ажилласан байна.

Унаган нутаг, эх орныхоо байгаль орчны гайхамшгийг танин мэдүүлэх, мэдлэг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулж, үе тэнгийнхнийхээ дуу хоолойг нэгтгэн шийдвэр гаргагчдад нөлөөлж чадсан зохион байгуулагч хүүхдүүддээ баяр хүргэе! 

image

Хамтран болон дэмжин ажиллаж өсвөо үеийнхний экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан албан байгууллага, хувь хүмүүс, байгаль хамгаалагч нартаа гүн талархал илэрхийлье.

image