Б.Энхзаяа
“Анх орж ирэхэд нэг сар гэдэг урт хугацаа мэт санагдсан боловч оффисын ажилчид болон хамтарч нэг баг болсон гишүүд маань мөн дээрээс нь хүлээж авсан ажлууд маань миний бодлыг үгүйсгэж чадсан билээ. Энэхүү хөтөлбөрт оролцох болсон гол шалтгаан нь ажлын байран дээрх цаг мөч болон танихгүй хүмүүсийн дунд уусаж сурах зорилго байсан бөгөөд ажлын төгсгөлд би яг л зорилгодоо хүрсэн мэт санагдаж байна. Маш богино хугацаанд олон талын өргөн мэдээллийг сурч чадсандаа үнэхээр таатай байна.”
Б.Нандин-Эрдэнэ
“Дадлагын хугацаанд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэх явцад судалгаа хийж түүнийгээ дүгнэн шинжлэх чадвар дээшилсэн бөгөөд Монгол Экологи төвийн олон чадварлаг ажилтнуудтай танилцаж, зөвлөгөө авснаар өөрийн шинэ чадвар, сонирхлыг олж нээсэн. Багаар ажиллах, цаг барих, ажлын байран дээр цэвэр цэгцтэй байх зэрэг олон чухал чадваруудыг сурч авсан бөгөөд өөрийн сул тал болох хүлээцгүй, яаруу чанараа сайжруулж зассан зэрэг нь энэ хугацаанд миний ахиц дэвшил гаргасан зүйлс байлаа.”
А.Тэнүүнгоо
“Дулаахан уур амьсгалтай, нийтэч хамт олон таатай орчинд дадлага хийсэндээ сэтгэл хангалуун байгаа, мөн маш үнэтэй мэдлэгийг хуримтлуулж чадсан.”
Э.Хулан
“Нэг сарын хугацаа үнэхээр хурдан урсаад өнгөрсөн мэт санагдаж байна. Ах эгч хүмүүстэй нэг хүрээлэлд ороод хамтдаа ажиллах нь маш их туршлагыг хуримтлуулж өглөө. Шаардлага гарахаараа л ашигладаг программ дээрээ илүү үр бүтээлтэй, хурдан ажиллахад суралцлаа.
Өөр өөр насны хүмүүсийн урд гараад ярихдаа юуг анхаарч байх ёстойг, ppt бэлдэхдээ ч гэсэн хэнд зориулж байгаагаа сайн ойлгож нэг л хэвийн бус олон янзын хэв маягтай байлгах ёстойг өөрийн биеэр ойлгож мэдэж авлаа.
Судалгаа хийхэд хүртэл юуг илүү анхаарч судлах вэ гэх мэт сайн мэдээгүй, чадаагүй зүйлүүдээсээ суралцаж, туршлага хуримтлууллаа. Хамгийн гол нь гэртээ байж байгаад эсвэл зүгээр хичээлдээ суугаад мэдэж авч чадаагүй, чаддаггүй зүйлүүдээ сурч, мэдэж авсан нь дадлага хийхийн хамгийн гоё нь байсан. Тэр үед өргөдлөө илгээсэн өөртөө, намайг дадлага хийх боломж олгосон та бүхэнд маш их талархаж байна.”