Байгальд ээлтэй "Залуусын Хүч" чуулган Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Байгальд ээлтэй "Залуусын Хүч" чуулган Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Байгальд ээлтэй "Залуусын Хүч" чуулган Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдлаа

  • Buyanjargal Achit

  • 2 minute read

Байгальд ээлтэй, нийгэмд оролцоотой, хариуцлагатай иргэнийг бий болгох зорилготой “Youth Power in Orkhon” (Залуусын хүч) чуулган тавдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулагдаа. Чуулганд Жаргалант, Баян-Өндөр сумын нийт 72 ахлах ангийн сурагч оролцов. 

Эрдэнэт хотын байгальд ээлтэй залуус хог хаягдлын менежмент, хэрэгцээт зам,  уул уурхайн нөхөн сэргээлт сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогч бүхэн санал бодлоо илэрхийлж, тохирох шийдлүүдийг санаачлан тунхаг бичигт буулгажээ.  Монгол улс бол залуусын орон. Орчин үед нийгэм соёл, байгалиа тогтвортой авч явахад залуусын дуу хоолой, санал бодол, идэвх оролцоо маш чухал болоод байгаа юм.

image

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг “TEEN ХУРАЛДАЙ” үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачилгаар тус чуулганыг салбарлуулж, “YOUTH POWER” (Залуусын хүч) нэрийн дор зохион байгуулдаг. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог. Орхон аймагт зохион байгуулагдсан уг чуулган нь 14 дэх аймагтаа салбарлан зохион байгуулагдаж байгаа нь энэ билээ.

“Залуусын хүч” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Teen Хуралдай чуулганы оролцогч Э.Цэрэннадмид, М.Мөнх-Оргил, Н.Мөнхжин, Б.Баярбаясгалан, Б.Ган-Эрдэнэ нар ажиллаасан бол туслах зохион байгуулагч буюу чиглүүлэгчээр Э.Чинбаяр, Д.Маралмаа, Г.Хангарьд, Б.Энхжин, С.Отгонажаргал, Т.Энхдарь, М.Тэлмүүн, Б.Дөлгөөнбаяр нар ажилласан байна. 

image

Чуулганыг амжилттай зохион байгуулахад Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын Газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрууд дэмжин ажиллажээ. Чуулганаа анхны удаа амжилттай зохион байгуулж, хог хаягдал, оролцогчдын тав тух, сэтгэл ханамжийг анхаарч ажилласан зохион байгуулагч хүүхдүүддээ халуун баяр хүргэе. Байгальд ээлтэй залуусын чуулганыг дэмжин ажилласан хувь хүн болон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Бид хамтдаа нийгэмд оролцоотой залуусыг бүтээж байна.

image

image

image

image

image

image