Y Мэдээ: "YOUTH POWER in Bayankhongor" чуулган хоёр дахь жилдээ

Y Мэдээ: "YOUTH POWER in Bayankhongor" чуулган хоёр дахь жилдээ

Y Мэдээ: "YOUTH POWER in Bayankhongor" чуулган хоёр дахь жилдээ

  • 24 Mar 2025

  • 2 minute read

“YOUTH POWER” буюу “ЗАЛУУСЫН ХҮЧ” чуулган Баянхонгор аймагт хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Экологи Төвөөс зохион явуулдаг TEEN ХУРАЛДАЙ үндэсний чуулганы оролцогч хүүхдүүд оршин буй газартаа өөрсдийн санаачлагаар тус чуулганыг салбарлуулж, YOUTH POWER нэрийн дор зохион байгуулдаг билээ. Энэхүү чуулган нь Монгол орны 15-18 насны залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, байгаль орчин, өв соёл, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлдгээрээ онцлог. 

Байгальд ээлтэй залуусын чуулганд Баянхонгор аймгийн төв болон Баацагаан, Бууцагаан, Шинэжинст, Өлзийт сумын нийт арван хоёр сургуулийн 90 сурагч оролцсон ба ерөнхий зохион байгуулагчаар Төгс Алгоритм сургуулийн 12-р ангийн сурагч Э.Дөлгөөн, Соого Сейкео сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Должинсүрэн, Номундалай цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Т.Баясгалан нар ажилласан байна. Уг гурван сурагч энэхүү бүрэлдэхүүнээрээ хоёр дахь удаагаа баг болж хамтран ажилласан нь бахархам. Чуулганыг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, ГБХХХГ болон UNITEL компанийн Баянхонгор аймгийн салбар хамтран зохион байгуулжээ. 

Чуулганы үр дүнд байгальд ээлтэй 90 манлайлагч залуус дуу хоолойгоо нэгтгэж,  “YOUTH POWER BKHR 2025” тунхаг бичгийг батлан, Баянхонгор аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Наранбаатарт гардуулан өгсөн байна. 

Эх орныхоо байгаль орчны асуудлыг эргэн тойрондоо таниулж, үе тэнгийнхнийхээ дуу хоолойг нэгтгэж шийдвэр гаргах түвшинд хүргэсэн зохион байгуулагчдад баяр хүргэж, хамтран ажилласан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье! 

Бид хамтдаа ногоон ирээдүйг бүтээж байна!